Говийн бүсийн Онцгой байдлынхан чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:38:09

Өмнөговь аймагт говийн бүсийн аймгуудын онцгой байдлын ажилтнуудын дунд сургалт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь гэсэн зургаан аймгийн 40 гаруй хүмүүс оролцож байгаа юм. Энэхүү өнөөдөр эхэлсэн хоёр өдрийн сургалтаар шуурхай байдлыг хэрхэн хангаж ажиллах, аймгууд хоорондоо хамтын ажиллагааг сайжруулж дэмжлэг хүч хэрэгслийг богино хугацаанд байршуулах, орон нутаг бие дааж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллах зэрэг чухал асуудлыг хөндөн хэлэлцэж байна.

2016 оны Засгийн газрын 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын бүсийн төвүүдийг байгуулах болсон аж. “Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв болох бэлтгэл ажлаа хийж байгаа” гэж тус газрын дарга хурандаа Л.Баярсайхан ярилаа. Мөн өнгөрсөн сард тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Гал унтраах ангид ажлын айлчлал хийгээд иржээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ