Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-11 11:08:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны хүрээлэнгийн мэдээлснээр өнөөдөр, маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, мөн энэ сарын 13-нд зарим газраар, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа бүрэн хангаж, аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэн, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ