Афганистанаас 51 энхийг сахиулагч эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өчигдөр буюу энэ сарын 14-нд Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа.
“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирсэн юм.
Ингэснээр
энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг
сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.