Маргааш мод тарих өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 13:13:11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" хэмээн зарласан билээ.

Энэ өдөр бүх нийтээрээ байгаль эх орноо хамгаалж мод тарих, ногоожуулах хөдөлгөөнд олон нийт оролцдог уламжлалтай. Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг угтаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод тарьж, цэцэгжүүлэх, тохижуулах ажлыг Увс аймагт хийх гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр Улаангом хотын Б.Гиваан баатарын талбай дээр төрөл бүрийн мод, суулгац, үрсэлгээний үзэсгэлэн худалдаа болсон юм.

Энэ үеэр аймгийн Байгаль орчны газраас цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбай дээрээ мод тарих ажилд идэвхтэй орлцохыг уриаллаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ