ОХУ зарим улстай агаарын хилээ нээх эсэхээ шийдвэрлээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-20 11:22:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ОХУ агаарын хилээ энэ сарын 15-нд нээх гэж байна гэсэн мэдээлэл цацагдсан ч эцсийн шийдвэр гараагүй тул тус улсын нутаг дэвсгэрээр дамжин нутаг буцах аялал төлөвлөхгүй байхыг Гадаад харилцааны яам анхаарууллаа. 


ОХУ-ын Засгийн газраас коронавируст халдварын нөхцөл байдлыг хяналтдаа оруулсан зарим улстай агаарын хилээ харилцан нээх тухай санал хүргүүлж хамтран судалгаа хийж байгаа билээ.


Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам ОХУ-ын Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан даруйд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх аж.

Холбоотой мэдээ