Коронавирусээр халдварласан 8.6 сая хүн эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-20 12:19:32
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 14 сая 455 мянган хүн өвчилж 608 мянган хүн амиа алдсан байна.  Өнөөдрийн байдлаар 8.6 сая хүн эдгэрч 5.2 сая хүн эмчилүүж байгаа талаар ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 


Энэ сарын 19-нд буюу өчигдөр 186 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн амиа алджээ. Өмнөх өдрөөс шинэ өвчлөлийн тоо 93 мянгаар, эндсэн хүний тоо гурван мянга гаруй тохиолдлоор багасжээ. Тодруулбал, АНУ-д 67 мянга, Бразилд 23 мянга, Энэтхэгт 39 мянган хүн шинээр өвчилсөн байна. Харин ОХУ-д 6 мянга 109 хүн шинээр өвчилж 95 хүн энджээ.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ