“Ард Санхүүгийн нэгдэл” ХК хувьцаа эзэмшигчиддээ 1 тэрбум төгрөг хуваарилав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-20 14:41:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ард Санхүүгийн нэгдэл” ХК том 23 хувьцаа эзэмшигчийн 21.3 сая хувьцаанд ногдох 672.4 сая, үлдсэн 4.211 хувьцаа эзэмшигчийн 7.2 сая хувьцаанд ногдох 227 сая 89 мянга 129 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлжээ.

Тус компанийн ТУЗ энэ оны 2 дугаар сарын 18-ны эчнээ санал хураалтаар өнгөрсөн 2019 оны цэвэр ашгийн 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь нэгж хувьцаанд 34.95 төгрөг ногдож байна. Ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан шилжүүлэв.


Холбоотой мэдээ