Голд автомашинтайгаа живсэн иргэнийг аврав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-07-30 09:03:29

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн голд автомашинтайгаа живсэн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж аварчээ.

Тодруулбал, энэ сарын 28-ны 20.00 цагийн үед аймгийн төвөөс баруун зүгт найман км-т Овоотын энгэр орчмоор урсан өнгөрдөг Хэрлэн голд автомашин шавар усанд суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу очиход Улаанбаатар хотын харьяат, 45 настай эмэгтэй “Клүгер” маркын автомашинтайгаа голын усанд живж, бүхээг дээрээ зогссон байжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай очиж, эрэг дээр эсэн мэнд гаргажээ. Харин автомашиныг татах боломжгүйгээр живсэн гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ