Агаарын шугамаа шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-15 20:14:53

Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 04-ийн агаарын шугамаа өргөтгөн шинэчилж байна. 04-ийн  3.2 км шугамыг шинэчлэхээр тус аймгийн орон нутгийн төсвийн 130 сая төгрөгийн хөрөнгөөр тендер сонгон шалгаруулалтад шалгарсан “Оновчтой шийдэл” ХХК тавдугаар сарын 13-наас эхлэн гүйцэтгэж байгаа юм.

Гүйцэтгэгч компани шугамыг цементэн шонгоор сольж утсыг нь кабелиар шинэчилж буй бөгөөд тавдугаар сарын 20-ны үед хүлээлгэн өгөх аж.

04-ийн шугамаа засварласнаар тогны хүчдэл сайжирч, хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж албаны хүн өгүүлэв.               

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ