Шингэн өндөгний үйлдвэр ашиглалтад оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-04 18:22:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Түмэн шувуут" ХК энэ оны эхний хагас жилд нийт 33.5 сая ширхэг өндөг үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны эхний хагас жилийн үзүүлэлтээс 2 сая ширхгээр буюу үйлдвэрлэл 6 хувиар өсжээ. 

2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланд өгүүлснээр тус компани Болгар улсын “Dion Engineering”-ийн бүрэн автомат, иж бүрэн, Европ стандарт хангасан тоног төхөөрөмжийг угсарч шингэн өндөгний үйлдвэрийг ашиглалтанд оруулав. Тайлант хугацаанд 11.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 2 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 10.1 төгрөг ногдох ашигтай ажиллажээ. Цаашлаад тус клмпани:

  • нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Их булаг дахь шувууны шинэ аж ахуй нь анхны 40.000 дэгдээхэй хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 
  • Увс аймагт усалгаатай тариалангийн талбайд 864  га-д улаан буудай, 392 га -д царгас, 216 га-д овъёос тариалав.
  • Сангасны органик бордооны үйлдвэрийг ашиглалтанд оруулж зөвхөн сангас болон модны үртсээр хийсэн 100 хувь органик бордоог зах зээлд нийлүүлж эхэллээ.


"Түмэн шувуут" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ