Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-10 16:36:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. 


Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусний халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж буйг тэмдэглээд, БНХАУ-ын бүтээсэн вакциныг туршилтаар баталгаажбал, эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхийг ДЭМБ-аас зөвлөжээ. 


Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэхээр болсон байна. 

Холбоотой мэдээ