"Ремикон", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-11 13:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 8 дугаар сарын 10-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 2,483,060,887 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая хувьцаа  арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Ремикон (RMC+7.69%) болон "Улсын их дэлгүүр" (UID+5.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" (GTJ-13.56%) болон "Дархан хөвөн ХК (DAH-12.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Инвескор ББСБ" ХК-ийн 1.1 сая үнэт цаасыг 2,449,700,000 төгрөгөөр арилжжээ.

"TOP 20" индекс 0.2 хувиар өсөж, 16436.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,518,695,586,069 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ