Сэргээгдэх эрчим хүчний технологийг сэргээн засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-16 17:46:24

Өдөртөө хоёроос гуравхан цаг асаад л унтардаг байсан Мандах сумын нар салхины сэргээгдэх эрчим хүчний технологийг Багануурын “Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ“ төрийн өмчит компанийн ажилтнууд сэргээн засварлаж ажиллуулж эхэлсэн байна.

Тус компанийн инженерүүд ажиллахаа байсан эрчим хүчний батерей, цэнэг дамжуулдаг тохируулагч зэргийг монголчилж механик болгон засварласнаар сумын төвийн айлууд өмнөхөөсөө олон цагаар гэрэл цахилгаан хэрэглэдэг болсон аж.  

Одоо зөвхөн нар салхигүй үед л цахилгааны хязгаарлалт хийж байгаа талаар сумын Засаг дарга Н.Отгонбаяр ярив. 

Харин Оюутолгойгоос Цагаан суваргын орд газар хүртэлх 160 км агаарын шугамын ажил энэ жилдээ дуусвал Мандах сум 24 цагийн эрчим хүчтэй болох боломжтой. Учир нь Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Цагаан суваргаас Мандах сумын төв хүртэл тавьж байгаа 22.4 кбт агаарын шугамын ажил ирэх долоо хоногт дуусах юм байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ