Цагдаагийнхан “Цусаа хандивлая” аяныг санаачлан зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 09:49:03

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн Цагдаагийн газар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав.

Эх орон ард иргэдийнхээ төлөө зорилго чиглэл нэгтэй хүчний байгууллагуудын нэгдсэн жагсаалаар Нээлттэй хаалганы өдөр эхлэсэн юм. Тэртээ 1970, 1980-аад оны үед хэрэглэгдэж байсан цагдаагийн эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж иргэд хөдөлмөрчдөд танилцуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Түүнчлэн энэ үеэр галт зэвсгийн гэрчилгээ олгох, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны эрхийг сэргээх материалыг хүлээн авах зэрэг үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн “Цусаа хандивлая” аяныг санаачлан зохион байгуулж цагдаагийн 18 албан хаагч цусаа хандивлав.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ