Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-08-21 12:59:11

Бээжин /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Жанчхүү хотын Жанбэй хошуунд байдаг Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол өчигдөр боллоо.

 Ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Н.Бат-Очир тэргүүтэй төлөөлөгчид оролцож, үг хэлэв.

            Мөн ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.И.Денисов, Хятадын Хөбэй мужийн орлогч дарга Шя Яньжюнь, Хятадын ГХЯ-ны Евразийн газрын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Шяо Чинхуа болон Армени, Тажикистан, Азербайжан, Казакстан, Туркменистан, Узбекистан, Беларусь, Кыргызстан, Молдовын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид оролцов.

            Цэцэг өргөх ёслолын үеэр төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдад хүндлэл илэрхийлж, тэдгээрийн бунхан, музейг үзэж сонирхсон байна.

            Одоогоос 75 жилийн өмнө хоёр орны цэргүүд энэ газарт хятад цэргийн хамтын хүчээр  Японы түрэмгийллээс Хятад улсыг чөлөөлснөөр фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн юм.


Холбоотой мэдээ