Дашваанжил ХХК-ын 8.5 тн шингэрүүлсэн шатдаг хий ачсан машин онхолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-27 17:36:47

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваанд Дашваанжил ХХК-ын 8.5 тн шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэж явсан машин  энэ сарын 24-ний 18 цагийн орчимд онхолджээ.


Авто замын хажуугийн хэсэгт унасан  байсныг Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын баг шуурхай арга хэмжээг авч тээврийн хэрэгслийг аюулгүй босгож, шингэрүүлсэн шатдаг хийг шилжүүлэн ачжээ.

 

Холбоотой мэдээ