Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл бямба гарагт хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-08-28 09:55:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Хэрэв автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны 8 дугаар сарын 29-ний бямба гарагт,
Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны 8 дугаар сарын 30-ний ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.


Холбоотой мэдээ