Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-08-29 13:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд Хан-Уул дүүрэг болон Налайх, Багануур, Багахангай дүүргийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” одонг гардуулах ёслол 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн засаг, захиргааны нэгжийн түвшинд ийнхүү үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.










Холбоотой мэдээ