Хятад коронавирусний нийт 9 вакциныг гарган авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-03 12:22:38

БЭЭЖИН. /TASS/. Хятадын эмийн компаниуд эмнэлзүйн туршилтандаа байгаа коронавирусний 9 вакциныг гарган авсан бөгөөд вакцинууд ойрын хугацаанд дэлхий даяар худалдаанд гарна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.   


"Эдгээр вакцин нь бүх стандартын шаардлага хангасан, хууль эрх зүй хэм хэмжээг дагаж мөрдсөний дагуу гарган авсан вакцинууд юм. Бидний өмнө нь мэдэгдсэнчлэн Хятадын вакцинууд бэлэн болвол бүх нийтийн хүртээл болно” хэмээн Хуа Чуньин цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ