Индонезид хүүхэд коронавирусний улмаас нас барсан тохиолдол хамгийн өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-04 11:43:05

СИНГАПУР. /The Jakarta Post/. Коронавирусний хүндрэлийн улмаас хүүхэд нас барсан тохиолдол Индонезид хамгийн өндөр байна.


Kawal” судалгааны багийн мэдээлснээр, Индонезид 17-оос доош насны 16 мянга гаруй хүн коронавирусээр халдварласнаас нас барсан нийт 145 тохиолдол бүртгэгджээ.


“Тийнхүү нас баралтын түвшин 0.9 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлтийг нас баралтын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн АНУ-тай харьцуулахад 45 дахин илүү үзүүлэлт юм” хэмээн судалгааны төслийг санаачлагч Айнун Нажиб ярьжээ. Түүнчлэн энэ үзүүлэлт Хятад, Италид 0.1 хувьд хүрэхгүй түвшинд байгаа бол Европын хэд хэдэн оронд 0.3 орчим хувьтай байгаа аж. 


Индонезид халдварт өвчний улмаас хүүхэд болон өсвөр үеийнхний нас баралтын нийт тоо 1.9 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. АНУ-д энэ үзүүлэлт 0.06 хувьд байна. Сүүлийн өдрүүдэд Индонезид халдвар болон хүндрэлийн улмаас нас барсан тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа аж. Сүүлд мэдээлснээр, тус улсад 184 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ