Тамирчин сурагчид үндэсний олимпын хороонд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-16 11:06:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн Т.Хоролсүрэн багштай 6 б ангийн тамирчин-сурагчид өчигдөр /09.15/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-нд зочиллоо.


Тамирчин-сурагчид нь “Олимпын наадмын үүсэл хөгжил” сэдэвт хичээлд хамрагдаж, МҮОХ-ны Олимпын музей дэх Монгол Улсын олимпын хөдөлгөөнд нэгдсэн түүхэн, үнэт үзмэрүүдтэй танилцан олимпын наадмын талаарх боловсрол мэдлэгээ нэмэгдүүлжээ.



Ташрамд дуулгахад, МҮОХ-ны Олимпын музей нь ажлын өдрийн 10-16 цагт үзэгчдэд нээлттэй байгаа юм. 







Холбоотой мэдээ