Цахим хурал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-17 10:16:52

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажил хийгээд бүтээн байгуулалтын ажлын явцыг түргэтгэх бусад цаг үеийн асуудлаар есдүгээр сарын 16-нд 14 сумтай цахим хурал хийлээ.

Мал аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 19 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 04 тоот  албан даалгавар гарч сумд үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ онд 4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарчээ. Аймгийн хэмжээнд нийт 562 өрхийн 318,6 мянган толгой мал өөрийн аймаг дотор оторлож буй.

Үүнээс хилийн зурваст зургаан сумын 148 өрхийн 129,9 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт гурван сумын 155 өрхийн 69,9 мянган толгой мал, өөр аймагт таван сумын 70 өрхийн 38,5 мянган  мал өвөлжих, хаваржих урьдчилсан төлөв байгаа аж.

Тухбайлбал, Замын-Үүд сумын хэмжээнд нийт 54340 толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд сумын нутаг дэвсгэрт 30 өрхийн 15000 мал, Эрдэнэ суманд 35 өрхийн 25000 мал, бусад суманд 20 өрхийн 10000 мал, хилийн бүсэд таван малчин өрхийн 1933 мал нутаглаж байна.

Цахим хурлаар Засгийн газрын болон аймгийн Засаг даргын албан даалгаврыг хугацаанд хэрэгжүүлэх, цаг үеийн бүтээн байгуулалттай холбоотой ажлыг түргэтэгэх талаар тодорхой чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ