“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-18 10:55:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эцэг эхийн холбоог чадавхжуулахад энэхүү төслийн зорилго чиглэх юм.

Тус төслийг хамтран хэрэгжүүлэх талууд уулзалт хийв. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, “Норвегийн тусламжийн байгууллага”-ын Монгол дахь суурин төлөөлөгч Давид Самуэл Олсон, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Аюуш нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төслийг Ховд, Баян-Өлгий аймагт 2020-2024 онд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Оношилгооны өрөө” тохижуулах аж. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад багш бэлтгэх болон тэдгээр хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий сургалт үе шаттай зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ