Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-21 11:17:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн Тариахтайн даваа гэдэг газар самар түүхээр явсан иргэн сураггүй болоод долоо хонож байна. Орхон аймгийн харьяат 59 настай, эрэгтэй иргэн Л энэ сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэг хоногийн дараа Онцгой байдлын албанд өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Тариахтай багийн Аньст толгой гэдэг газраас Баянгол хүртэл 10 км, мөн Аньст толгой гэдэг газраас Хавчирганга гэдэг газар хүртэл 23 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул эрлийг түр зогсоосон. Өнөөдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ