ЕСБХБ Монголын аж ахуй нэгжүүдэд олгох санхүүжилтийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-21 12:51:31

БРЮССЕЛЬ. /EBRD/. Европын сэргээн босголт хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангаас Монголын зээлийн томоохон компаниудын нэг болох “Хас Лизинг”-т дөрвөн сая ам.долларын зээлийг олгохоор болсонтой холбоотойгоор Монголын аж ахуйн нэгжүүд эрчим хүчний хэмнэлттэй бизнесийг түлхүү явуулах шинэ боломжоор хангагдах болжээ.


Уг зээлийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Ногоон эдийн засгийн санхүүжилтийн байгууллагаар дамжуулан олгох бөгөөд Уур амьсгалын ногоон сангаас нэг сая ам.долларыг, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас гурван сая ам.долларыг тус тус олгох ажээ.


Монголын Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийн байгууллагад элссэн анхны зээлийн компани “Хас Лизинг” нь микро, жижиг, дунд аж ахуй нэгжүүдэд эрчим хүч, усны нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх өндөр технологийн хөрөнгө оруулалтад зориулсан зээлийг санал болгох юм байна. 

Холбоотой мэдээ