Жун Наншань: Энэ өвөл болон ирэх хавар цар тахлыг хязгаарлах нь хамгийн чухал

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-24 14:24:18

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн багийн ахлагч, академич Жун Наншань цар тахлын нөхцөл байдлын талаар ярихдаа “Энэ өвөл болон ирэх хавар коронавирусний цар тахлын дэгдэлт үргэлжилсэн хэвээр байх бөгөөд хэсэгчилсэн дэгдэлт гарч магадгүй учир цар тахлыг хязгаарлах нь хамгийн чухал асуудал болоод байна. Мөн вакцин нь цар тахлыг зогсоох гол үндэс юм” гэжээ.

            Тэрээр энэ сарын 18-ны өдөр “Жун Гуанцүнь Дэлхийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн форум”-ын үеэр ийнхүү хэлсэн бөгөөд цар тахлын дэгдэлт үүсвэл холбогдох арга хэмжээнүүдийг цаг алдалгүй яаралтай авах ёстойг онцолсон байна.

            Түүнчлэн Хятад улсын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ярих үедээ “халдварын дэгдэлтийг аль болох эрт илрүүлж, хязгаарлалт хийх нь халдвар авагсдын тоог дор хаяж тал хувиар бууруулах боломжтой” гэдгийг дурджээ.

            Түүний хэлснээр, одоогоор дэлхий даяар нийт 182 вакциныг туршиж байгаа бөгөөд үүнээс 32 нь эмнэлзүйн туршилтын шатанд орсон байна. Үүнээс 9 нь гуравдугаар зэрэглэлийн эмнэлзүйн туршилтын шатанд шилжээд байна.

Холбоотой мэдээ