Армен Карабахтай цэрэг-улс төрийн холбоо байгуулах боломжийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-29 14:30:42

ЕРЕВАН. /TASS/. Уулын Карабах дахь нөхцөл байдалтай холбогдуулан Арменийн эрх баригчид хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улстай цэрэг улс төрийн холбоо байгуулах боломжийг хэлэлцэнэ.


Энэ тухай Арменийн парламентын эрх баригч “Миний алхам” эвслийн дарга Лилит Макунц “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


"Үүссэн нөхцөл байдалд авч болох алхмуудыг бид идэвхтэй хэлэлцэж байна. Тухайлбал, Арцахтай (хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс) цэрэг-улс төрийн холбоо байгуулах боломжийг  хэлэлцэж байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.


Түүнчлэн Уулын Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжийг Ереван авч хэлэлцэж байгаа тухай Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ