Тээврийн цагдаагийн албаны “Сахилгын зөвлөгөөн” болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-29 16:51:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны гуравдугаар улирлын “Сахилгын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.

Зөвлөгөөнөөр алба хаагчдын салхилга, ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийх, сахилгын зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоож, бууруулахад чиглэсэн ажил зохион байгуулах болон зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэн байна.


Энэ үеэр ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Батзориг алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчидтай холбоотой сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан нөхцөл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний тухай мэдээлэл хийв.

Зөвлөгөөнд тус албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Холбоотой мэдээ