Л.Хэмилтон "Формула-1"-н ялалтаар М.Шумахертэй эн зэрэгцжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-12 12:42:08

МОСКВА. /TASS/. Их Британийн нисэгч “Мерседес” багийн гишүүн Льюис Хэмилтон "Формула-1" ангиллын машины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 11 дүгээр шат Айфелийн Гран-прид ялагч болжээ. Тэмцээн Германы "Нюрбургринг" уралдааны зам дээр болсон байна.


Өдгөө 35 настай Хэмилтон карьерынхаа хугацаанд 91 дэх удаагаа ялж, энэ үзүүлэлтээрээ "Формулы-1"-н долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн дээд амжилтыг давтжээ.


Тэмцээний хоёрдугаар байранд "Ред Булл" багийн нисэгч Макс Ферстаппен орсон бол Австралийн нисэгч, "Рено" багийн гишүүн Даниэль Риккьярдо гуравдугаарт орсноор багаа 2016 онд "Формулу-1"-д эргэн орсноос нь хойш анх удаа өндөрт өргөлөө. Харин Финландын нисэгч "Мерседес" багийн гишүүн Валттери Боттас техникийн асуудлын улмаас уралдаанаас гарсан байна. 


Хэмилтон нийлбэр дүнгээр 230 оноотойгоор тэргүүлсэн хэвээр байна. Боттас 161 оноотойгоор хоёрдугаарт жагсаж байгаа бол Ферстаппен 147 оноотойгоор гуравдугаарт жагсаж байна. "Формула-1"-н дараагийн шат Португалд 10 дугаар сарын 23-наас 25-ны хооронд болно. 

Холбоотой мэдээ