Вакцин худалдан авахад нь зориулж санхүүжилт олгохыг ДБ зөвшөөрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-14 08:35:28

ВАШИНГТОН. /TASS/. Коронавирусний вакцин, оношлуур, эмчилгээнд зориулагдсан эм бэлдмэлийг худалдан авах, иргэддээ хуваарилахад нь хөгжиж буй орнуудад зориулж Дэлхийн банк 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгохыг зөвшөөрчээ. Энэ тухай мягмар гарагт Дэлхийн банкны цахим хуудаст мэдээлсэн байна.


“Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөл хөгжиж буй орнуудад коронавирусний вакцин, оношлуур, эмчилгээний хэрэгсэл худалдан авах, хуваарилахад нь санхүүжилт олгохын тулд 12 тэрбум ам.долларын багцыг баталлаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ