Ховдод санал хураалт 40 хувьтай үргэлжилж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-15 15:56:50

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын явцын талаар Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.

13.00 цагийн байдлаар сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт сонгогчийн 40 хувь буюу 21614 иргэн саналаа өгсөн байна.

Дарви, Дуут сумын иргэд санал хураалтад идэвхтэй оролцож, 58-60 хувьтай үргэлжилж байна.

Харин аймгийн төв буюу Жаргалант сумын тухайд ирц сул байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Жаргалант сумын 19345 сонгогчийн 34 хувь нь саналаа өгчээ.    

Холбоотой мэдээ