Ховд аймагт 37617 сонгогч саналаа өгчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-16 11:29:09

Ховд /МОНЦАМЭ/. Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтад Ховд аймгийн хэмжээнд 53872 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Үүний 69.83 хувь буюу 37617 иргэн саналаа өгчээ.

Ингээд урьдчилсан дүнгээр Монгол ардын намаас нэр дэвшигч 27 мандат авч тэргүүлсэн. Харин Ардчилсан намын нэр дэвшигч 13 мандат, Монгол ардын хувьсгалт нам нэг мандат тус тус авсан гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа. 
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтын эцсийн дүн мэдээлэл хараахан гараагүй байна. 

Холбоотой мэдээ