Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан залуус халагдлаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-16 12:34:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгаас 2019 оны хоёрдугаар ээлжинд хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан залуус өнөөдөр халагдлаа.

Хугацаат цэргийн алба хаагчдыг эцэг эх, ар гэрийнхэн нь аймгийн төв талбайд угтан авсан юм. Энэ үеэр Ховд аймгийн удирдлага, Цэргийн штабын дарга, холбогдох мэргэжилтнүүд хүндэтгэл үзүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасанд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

Тус алба хаагчдын төлөөлөл М.Түвшинжаргал, Э.Эрхбаяр хэлэхдээ: “Цэргийн алба хаах нь нэр төрийн хэрэг байлаа. Олон зүйлийг сурч мэдсэн. Хамгийн гол нь тэсвэр хатуужлыг өөртөө бий болголоо. Тиймээс үе тэнгийн нөхөд, дүү нар минь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэв.    

Холбоотой мэдээ