Турк хар тэнгист хийн шинэ нөөц илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-18 10:12:20

АНКАРА. /anadolu/. Туркийн “Фатих” хайгуулын хөлөг онгоц Хар тэнгисийн шинэ орд газарт байгалийн хийн нэмэлт нөөц илрүүлсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.


Тэрбээр бямба гарагт “Фатих” хөлгөн дээр биечлэн зочилж, Хар тэнгисийн Туркийн тал дахь «Сакарья» орд газарт явуулж буй өрөмдлөгийн ажлын нөхцөл байдалтай танилцжээ.


Шинэ өрөмдлөгийн ажил нь Туркийн түүхэндээ хамгийн том орд газарт илүү их хэмжээний хийн нөөц илрүүлэх боломж олгосныг Туркийн Төрийн тэргүүн мэдэгджээ.  


“Наймдугаар сарын 21-нд бид 320 тэрбум шоо метр нөөц бүхий орд газрыг нээн илрүүлсэн тухайгаа зарласан бол сүүлд хийгдсэн хайгуул нь нөөцийн хэмжээг 85 тэрбум шоо метрээр нэмэгдүүлж, нийлээд 405 тэрбум шоо метр нөөцийг илрүүллээ” хэмээн Т.Эрдоган хэлсэн байна. 

Холбоотой мэдээ