Улсын бүртгэлийн байгууллага өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-19 13:06:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 0,5 га газарт ундны эх үүсвэрийг хамгаалахын тулд  50 ширхэг чацаргана, 50 ширхэг монос модны суулгацыг энэ сарын 17-нд суулгажээ.


Уг газрыг Улсын бүртгэлийн байгууллагын нэрэмжит төгөл болгох юм байна. Мөн цаашид нэмж 500 ширхэг суулгац суулгахаар төлөвлөөд байгаа аж. Энэ ажлыг нийслэлийн Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж буй юм.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь тал газрыг ойжуулан цэцэглүүлсэн монголын анхны томоохон төсөл юм. Энэ онд хүрээлэнгийн 10 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар тус газар нийт 139.717 мод тариад байгаа бөгөөд 98.5 хувь ургаж байна.

 


Холбоотой мэдээ