БНХАУ-ын ТЦХ Өмнөд Хятадын тэнгисийн баруун хэсэгт сургууль хийнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-20 15:27:18

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ 10 дугаар сарын 20, 21-нд Өмнөд Хятадын тэнгисийн баруун хэсэгт сургууль хийнэ гэж Хайнань мужийн далайн аюулгүй байдлын газраас мэдээлэв.


Тус байгууллагын цахим хуудсанд тэмдэглэж буйгаар, сургууль хийх бүсэд далайн тээврийн үйл ажиллагаанд түр хугацаагаар хориг тавих аж. Түүнчлэн Хайнань мужийн далайн аюулгүй байдлын газраас цэргийн сургууль явуулах байршил, хил хязгаарыг тодорхой тогтоож байгаа бөгөөд сургууль хийх хоёр өдөр өглөөний 06:00 цагаас оройн 19: 00 цаг хүртэл бусад хөлөг онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд тухайн бүсэд байж болохгүйг анхааруулжээ.


Холбоотой мэдээ