Хүүхдүүд хэрэгт холбогдох нь нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 09:24:58

Баян-өлгий аймаг Өлгий суманд нэг хүүхэд эрүүгийн гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байна.

 

-Он гарсаар тус аймагт гуч гаруй хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдлоо. 6-12 насны хүүхдүүд айлын цонхны шил хагалсан тохиолдол нэг биш удаа гарлаа. Бага насны хүүхдийг гудамж талбайд ганцаарангий нь явуулсанаар машинд дайруулсан удаа ч бий. 15-аас дээш насныхны дунд унадаг дугуй хулгайлах, бүлэглэн зодоо хийдэг «өвчин» тархалттай боллоо. Тэд хүндхэн цохилтонд өртөн шархдахдаа л цагдаад ханддаг. Эцэг эхчүүдийн хүүхдэд холбоотой хариуцлага суларсан. Сургуулийн сурагчид өглөө гэрээсээ гараад орой үдэш эргээд ирдэг. Тэд зөрчилд өртсөн тохиолдолд хамаг бурууг сургууль, багш нарт тохдог гэм бий. Эцэг эхчүүд хариуцлага, сонор сэрэмжээ эрс сайжруулах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас сонордууллаа.

Ш.Айзаря


 

Холбоотой мэдээ