Эрүүл мэндийн салбарынхан сургалтад хамрагдав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-23 20:28:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарынхан “Коронавируст халдварын үеийн сэргийлэлт ба сувилахуйн тусламж үйлчилгээний шийдэл” сэдэвт сургалтад хамрагдлаа.


Уг сургалт 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Алтай хотноо болсон бөгөөд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, сум ,өрхийн Эрүүл мэндийн төвийн нийт 160 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Халдварт өвчний бэлэн байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх, сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж үйлчилгээний оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, сувилагч мэргэжилтнүүдийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулжээ.

Сургалтыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд удирдан явуулсан тухай Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ