Өндөрширээт сумын сурагчид шүлэг, найраглалаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-26 15:13:48

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд найраглал, шүлэг өгүүллэгийн уралдааныг зохион байгууллаа. 

Тус уралдаан нь эх хэлний аяны хүрээнд сурагчдын цээжлэх, уран тод унших чадварыг сайжруулах, ном зохиол унших сонирхлыг бий болгох зорилготой аж. Уралдааныг 1-5 анги, 6-9 анги, 10-12 анги гэсэн гурван ангиллаар явуулсан ба сурагчид “Сэгс цагаан богд”, “Тэхийн зогсоол”, “Хүрэн морь”, “Аймаар том нохой”, “Шарга даага” , “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Зусланд болсон хачирхалтай явдал” зэрэг зохиолоос сонгон уншиж оролцсон юм. 

3-5 дугаар ангийн тэргүүн байрт 5а ангийн сурагч У.Энхномин, дэд байрт 5а ангийн сурагч Б.Биндэрьяа шалгарчээ. Харин 6-9 дүгээр ангийн тэргүүн байрт 6а ангийн сурагч Д.Уянга, дэд байрт 6а ангийн сурагч М. Мөнх-Эрдэнэ, гутгаар байрт 6а ангийн сурагч Б. Сугардорж нар шалгарсан бол 10-12 дугаар ангийн тэргүүн байрт 11а ангийн сурагч М. Жавзан, дэд байрт 11а ангийн сурагч О.Энхтуул, гутгаар байрт 11а ангийн сурагч Э.Найманцэцэг нар тус тус шалгарсан бөгөөд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 

Холбоотой мэдээ