300 ортой эмнэлгийн шинэ барилгын шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-10-27 17:06:10

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цэцэрлэг хотын төвд барих 300 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын шавыг өнөөдөр тавилаа.

Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий стандартад нийцсэн шинэ барилгыг 2022 онд ашиглалтад оруулах ба орон нутгийн “Гурван тамир” ХХК гүйцэтгэхээр шалгарсан байна.  

Энэхүү шинэ барилгын эхний 500 сая төгрөгийг 2020 онд тавьж өгсөн ба өнөөдрөөс газар шорооны ажил эхэлж, хөрс хуулалт болон суурийн ажлыг эхлүүлж байна. Мөн энэ ондоо ТЭЗҮ болон барилгын зургийг гаргах ажлыг хийх ажээ.



Орон нутагт анхдагч гэж хэлж болохоор энэхүү хөрөнгө оруулалт нь Архангай аймгийн сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтуудаас хамгийн том нь юм.

Барилгын ажлыг ирэх хавар эрт эхлүүлж, компанийн 200-гаад ажилчин бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв.

Холбоотой мэдээ