Дархан дахь Америкийн соёл мэдээллийн төвийн засварын ажил 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-28 17:10:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт нар 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан дахь Америкийн Соёл мэдээллийн төвийг Залуучууд хөгжлийн төвд байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар Америкийн Соёл, мэдээллийн төвийн ажил 60 хувьтай явж байна. Барилгын засвар, гүйцэтгэлийн ажилтай өнөөдөр аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан болон албаны төлөөлөл танилцлаа.

Уг төв нээгдсэнээр Дархан хотын иргэд АНУ-ын талаар бүхий л төрлийн мэдээллийг авах боломжтой юм. Мөн англи хэлний сургалт, англи хэл дээрх номын сан, интернэтийн үйлчилгээ болон их дээд сургуулиудад элсэх талаар хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр үзүүлж, соёл, олон нийтийн ажлыг тогтмол зохион байгуулах ажээ.

 

 

Холбоотой мэдээ