Баян-Өлгий аймгийн ИТХ-ын даргаар Н.Бейбитханыг сонгов

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-28 19:45:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, дараа нь аймгийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдлээ.

Аймгийн ИТХ-ын даргад олонхыг бүрдүүлэгч МАН-ын бүлгээс төлөөлөгч А.Ерболын нэрийг, мөн тус намаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Бейбитхан, Х.Арман нар өөрсдийн нэрийг тус тус дэвшүүллээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Арман хуралдааны явцад нэрээ татаж, А.Ербол, Н.Бейбитхан нар даргын суудлын төлөө өрсөлдөв.

Хуулийн дагуу нууц санал хураалт явуулахад төлөөлөгч Н.Бейбитханы төлөө  20 төлөөлөгч, А.Ерболын төлөө 18 төлөөлөгч тус тус саналаа өгч, 1 саналын хуудсыг хүчингүйд тооцов.

Ийнхүү төлөөлөгчдийн 52 хувийн саналыг авсан Н.Бейбитханыг аймгийн ИТХ-ын даргаар сонгох тогтоол баталж, тамгыг нь гардуулж өглөө.

Ташрамд дурдахад, Н.Бейбитхан нь аймгийн ИТХ-д 5 дахь удаагаа сонгогдсон туршлагатай улс төрч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч юм.   

Холбоотой мэдээ