Монголын соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийг Кубад байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-29 09:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Аялал жуулчлалын Тэргүүн дэд сайд хатагтай Мария дель Карментай өнөөдөр уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.


Уулзалтын дүнд хоёр талын хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбарт идэвхтэй өрнүүлэх, салбар яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.


Энэ үеэр, Монголын талын санаачилгаар Куба улсад байгуулах Монголын Соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийн талаар танилцуулсан бөгөөд Кубын тал бүрэн дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн 2021 оны 5 дугаар сард Кубын “Варадеро” аялал жуулчлалын бүсэд зохион байгуулах олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ