Сайн үйлсийг дэмжих тоглолт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-24 17:55:09

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын бүтэн өчин хүүхдүүдэд зориулсан "Хайраар тэтгэсэн орчлон" нэртэй сайн үйлсийг дэмжих тоглолт энэ сарын 27-нд болох гэж байна.

Тус тоглолтыг хилийн цэргийн 0131 дүгээр ангийн сэтгэл зүйн албаны мэдээлэл, соёл сурталчилгаа хариуцсан ахлах ажилтан, ахлах дэслэгч, МУСТА, хөгжмийн зохиолч, дуучин О.Эрдэнэсүх санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Тэрээр өөрийнхөө бие даасан энэхүү тоглолтоо аав ээжийн хайр дутсан бүтэн өнчин хүүхдүүдэд зориулахаар болсон байна. Уг тоглолтыг Өмнөговь аймгийн Улаан загалмайн хороо, Даланзадгад сумын ЗДТГ, аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Сайн шал ХХК зэрэг байгууллага ивээн тэтгэжээ. Энэхүү тоглолтынхоо орлогыг Даланзадгад сумын бүтэн өнчин 18 хүүхдэд зориулах юм. Тэрээр хүүхдэд 18 нас хүртэлх хугацаатай хадгаламжийн дэвтэр нээлгэн тоглолтынхоо орлогыг бэлэглэх аж.

МУСТА О.Эрдэнэсүх өмнө "Зүрхний уяа", "Хайрламаар залуу нас" гэсэн нэртэй бие даасан тоглолтуудаа говийнхоо иргэдэд хүргэсэн авъяаслаг залуу уран бүтээлч юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ