НҮБ авлигатай тэмцэхийн тулд блокчейн ашиглахыг зөвлөж байна

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-11-05 16:23:32

НҮБ. /Coin Telegraph/. НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын авлигатай тэмцэх асуудлаарх бүс нутгийн зөвлөх Дэвид Робинсон авлигатай тэмцэхийн тулд блокчэйний технологийг ашиглахыг улс орнуудад зөвлөж байна.


“Блокчэйний технологи нь авлигаас урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлийг залилах, хуурамч баримт бичгээс хамгаалахад ашиглаж болох хэрэгсэл учраас дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын сонирхлыг улам ихээр татаж байна” гэж Робинсон онцлон тэмдэглэжээ.


Түүний хэлснээр, блокчейн шиг ийм технологиуд нь авлигын улмаас буурч буй олон нийтийн итгэлийг дээшлүүлэх чухал хэрэгсэл юм.


Хэд хэдэн улс орон блокчейн, криптовалютыг авилгатай тэмцэх боломжит хэрэгслийн хувиар харж байгааг тэрбээр онцолжээ


Холбоотой мэдээ