Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллага тусгай горимоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-12 14:02:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан ЭХ-ний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга, Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын захиралтай цахимаар хуралдан шаардлагатай арга хэмжээ авч, үүрэг чиглэл өглөө.


Салбарын үйлдвэр, компанийн ажилчдын судалгаагаар энэ сарын 12-нд гэхэд нийслэл дэх эрчим хүчний салбарын үйлдвэр компанийн нийт 10,603 ажилчнаас 1,316 ажилтан ажлын байран дээр 7,653 ээлжийн хүлээлтэд 3,721 ажилтан дуудагдахад бэлэн байна.


Салбарын үйлдвэр, компанийн хариуцлагатай жижүүрүүдэд хоёр цаг тутам мэдээлэл, чиглэл өгч байна. Мөн ажлын байранд маск зүүж байгаа эсэх, цайны цагаар хоолны газарт зөвшөөрсөн хэмжээ барьж байгаа зэргийг шалгаж байгаа.


Монгол Улсад “Ковид-19” вирусын халдварын шинэ тохиолдол илэрснээс хойш тус штаб 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин 11 дүгээр сарын 12-ны 00:00, 02:00, 09:00 цагт гурван удаа хуралдаж, дараах шийдвэр гаргалаа.


Үүнд: Эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангах,

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарах,

Хэрэглэгчтэй шууд харьцдаг байгууллага, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд тогтмол хийж, иргэдэд үйлчлэх

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед салбарын удирдлагууд шуурхай ажиллах, холбооны хэрэгслийн байнгын бэлэн байлгах,

Батлагдсан тохиолдлын маршрут, зураглалаар явсан харьяа байгууллагын ажилтан, албан хаагчдын судалгаа гаргах,

0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг гэрээр ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх, орлон ажиллах схемийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдагдуулахгүй зохион байгуулах,

Бүх байгууллага ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж, хариуцлагатай жижүүрийг томилох, ажилчдын халууныг шалгаж, нэвтрүүлэх, хамгаалах хэрэгслээр хангах,

Онцгой байдлын байгууллагад яаралтай хүргэх албан бичгийг хүн томилон цаг алдалгүй хүргүүлэх, салбарын ажилчдын дархлааг дэмжих хоол, хүнсээр хангах болон бусад заавар, зөвлөмж өгчээ.

 


 

 

 

Холбоотой мэдээ