Мөрөн суманд 13 ухаалаг худаг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-17 18:29:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн үед иргэд ухаалаг худгаар үйлчлүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед иргэд худгаас ус авахаар дугаарлахаас татгалзаж ухаалаг худгаар илүү үйлчлүүлж байна. Мөрөн сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 50 цэгээр иргэдэд ундны ус түгээж байгаагийн дотор ухаалаг 13 худаг 24 цагийн турш ажиллаж байгаа юм. Ухаалаг худаг нь автомат горимтой учраас иргэд цагийн хязгаарлалтгүй хүссэн үедээ ус авах боломжтой төдийгүй бэлэн мөнгө гар дамжуулах шаардлагагүй картаа цэнэглэн усаа авах боломжтой аж.


 

Холбоотой мэдээ