"Бахчисарайн оргилолт булаг" балетыг гэрээсээ үзэх боломжтой

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-11-19 16:37:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 17:00 цагаас Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг" балетыг цахим  хуудсаараа үзэгчдэд хүргэнэ.


Нийслэлийн соёл урлагийн газраас хэрэгжүүлж буй "Цахим соёлоор дархлаагаа дэмжье" уриан дор тус театрын уран бүтээлчид улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон энэ үед сонгодог урлагаар амьсгалж, шилдэг бүтээлүүдийг гэрээсээ шимтгэх боломж олгож буй нь энэ юм.


Тус балетыг УДБЭТ-ын пэйж хуудаснаас лайваар үзэх боломжтой.


Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” нь Монголд Европ урсгалыг оруулж ирсэн анхны балет бөгөөд Монголын сонгодог урлаг, тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнтэй бүтээл болж чаджээ.


Холбоотой мэдээ