ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-11-21 15:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өдрийн хяналт шалгалтыг танилцууллаа.


Тус газрын мэдээлснээр, захуудад үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 12500, хонины мах 7500 төгрөгийн үнэтэй байгаа аж.

 

1. Нарны хороололд байрладаг Санни, Эвт, Үлэмж, Марал зэрэг таван жижиг хүнсний дэлгүүр мах худалдан борлуулдаггүй бөгөөд өндгийг 350-400 төгрөгөөр худалдаж байна. Тус дэлгүүрүүдэд өндөг нийлүүлэлт сайтай байна. Гурилын нөөц өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна.

2. Алтжин бөмбөгөр худалдааны төвд нөөцийн махны худалдаа хэвийн зохицуулалттай явж байсан. Хуучин бөмбөгөр, Алтжин бөмбөгөр худалдааны төвд үнэ ханшийн өсөлт ажиглагдсангүй.

3. Нарантуул-2 захын хувьд худалдан авагчийн тоо бага, жижиглэн худалдаа хэвийн явагдаж байна.

4. Баянзүрх захын хувьд үхрийн мах 13500-14000 төгрөгөөр зарж байсныг шаардлага өгч, үнийг газар дээр нь буулгуулан зөрчлийг арилгалаа.

5. Натур худалдааны төвд үхрийн цул мах 13000-13500 төгрөгөөр худалдаж байсныг үнийг буулгуулж, зөрчлийг арилгууллаа.

6. Хан-Уул дүүргийн 10 хорооны сайжруулсан түлш зардаг Галсан хайрхан дэлгүүр эрт хаадаг гэсэн гомдлын дагуу шалгаж, тогтсон цагаар иргэдэд үйлчлэх шаардлага тавилаа.

7. Сүхбаатар дүүрэгт байрладаг Номин супермаркетад хонины цул мах 8399, үхрийн цул мах 12500 төгрөг байна. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн байна.

8. Барс-2 захад хонины ястай махыг 7500 төгрөг, цул махыг 8800 төгрөг, үхрийн ястай махыг 9000-9500 төгрөг, үхрийн цул махыг 12500 төгрөгөөр худалдаж байна.

9. Орхон захад хонины ястай мах 8000, хонины цул 8500, үхрийн ястай мах 10500, гуяны цул 12500, хааны цул мах 12000 төгрөгөөр худалдаж байна.

10. Орхон аймгийн Таван-Эрдэнэ захад үхрийн мах 7000-7500, хонины мах бөөний үнэ нь 6000 төгрөг, хонины гулууз 6200 төгрөгийн үнэтэй байна.

 

Холбоотой мэдээ