Эмнэлэг, тусгаарлах байр, оношилгооны төвийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгажээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-11-21 15:46:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 963 ажилтан гүйцэтгэж байна.


Өнөөдрийн /2020.11.21/ байдлаар 153 удаагийн рейсээр 715 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ.

Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 31 ажилтан, дөрвөн машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн 2201 кг аюултай хог хаягдлыг устгасан байна.

Мөн золбин нохой, муур устгалын гурван компани 173 нохой, муурыг устгажээ. Одоогоор ариутгал, халдваргүйтэлийн 15 байгууллагын 28 машин, 74 ариутгагч ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.


Холбоотой мэдээ